Машин ачилтын үеэр хутга гаргаж танхайрсан этгээд өмнө нь дөрвөн удаа ял шийтгэл хүлээж байжээ

Admin | 2023-06-28


   Баянгол дүүргийн нутаг дэвсгэр "Ачлал их" дэлгүүрийн ойролцоо машин ачих үеэр маргаан дэгдэж, улмаар хутга гаргаж буй бичлэг цахим орчинд өчигдөр цацагдсан. Энэ талаар ЦЕГ-аас "Цагдаагийн байгууллагад 2023 оны зургаадугаар сарын 27-ны 14:50 цагт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо "Ачлал" их дэлгүүрийн зүүн талд ачилтын хүмүүс хутга гаргаад байна гэх дуудлага, мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс зөрчлийн гомдол, мэдээллийн бүртгэлд авч, материалжуулан шалгаж байна.

Тодруулбал "Баян хаябуса" ХХК-ийн жолооч Ш нь иргэн М-ын эзэмшлийн тээврийн хэрэгслийг ачиж явах үед иргэн М нь машин ачлаа гэх шалтгаанаар маргаан үүсгэхэд жолооч Ш-тэй хамт явсан Ц гэгч нь маргаанд оролцон хутга гаргаж танхайрчээ. Иргэн Ц нь урьд өмнө хулгайлах, танхайрах гэмт хэргээр нийт дөрвөн удаа ял шийтгэгдэж байсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)