Говь-Алтай аймагт тарваган тахлын батлагдсан тохиолдол бүртгэгдлээ

Admin | 2023-06-30


  Говь-Алтай аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол лабораторийн PCR шинжилгээний дүнгээр эерэг гарч, онош батлагдлаа. Голомтод халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Нэгдүгээр хавьтлуудаас тарваган тахлын эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй, эмчийн бүрэн хяналтад орсон. Эцсийн халдваргүйжүүлэлтийг нийт 680 м.кв талбайд хийлээ. Эрсдэлт бүлгийн иргэдэд мэдээлэл сурталчилгааны ажлыг эрчимжүүлж, аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрээр хөл хорионы дэглэм үргэлжилж байна" хэмээн Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ. Тарваган тахал нь шууд хавьтал, дам халдвар, агаар дусал, хоол хүнсээр дамжин халдварладаг учир өвчин туссан хүн бусдад тараах магадлал их байдгийг тус төвөөс анхаарууллаа. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)