“Монголын хүүхдийн спортын VII их наадам”-д Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ баг ТЭРГҮҮЛЛЭЭ

Admin | 2023-06-30


   Монголын хүүхдийн спортын зуны VII наадмын шигшээ тэмцээн Баянхонгор аймагт 10 өдрийн турш үргэлжилж өндөрлөлөө.

Зуны VII их наадамд 21 аймаг, 9 дүүргийн 43 мянган өсвөрийн тамирчдаас шалгарсан шилдэг 5000 гаруй тамирчид  спортын 23 төрөлд өрсөлдсөнөөс Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ баг 26 алт, 22 мөнгө, 24 хүрэл нийт 72 медаль авч, медалийн чанар, тоогоор бүх аймаг дүүргүүдээ ТЭРГҮҮЛЭН, улсдаа аваргаллаа.

Тодруулбал даамын төрөлд Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн баг тамирчид багаараа ТЭРГҮҮЛЖ, ОУ-ын хэмжээний мастер, Орчлон сургуулийн сурагч Э.Эрхэс усан сэлэлтийн ганцаарчилсан төрлөөс 12, багийн төрлөөс 1 нийт 13 АЛТАН медаль тус тус хүртсэн бол Монголын дугуйн холбооны хамгийн залуу спортын мастер, 18-р сургуулийн сурагч Э.Сайханбилэг хөвгүүдийн кросс ангилалаас АЛТАН медаль, марафон төрлөөс МӨНГӨН медаль тус тус хүртлээ.

Мөн 7 дугаар сургуулийн сурагч А.Амина Боксын 46 кг-ын жинд бүх өрсөлдөгчөө хугацаанаас нь өмнө дуусгаж АЛТАН медаль хүртэж, бахдам амжилт үзүүлсэн байна.

Улсын хэмжээний чансаа өндөр тэмцээнд өөрсдийн тэсвэр тэвчээр, хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээр амжилттай оролцсон тамирчин сурагчид, багш дасгалжуулагч нартаа Спортын өндөр амжилт хүсье.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)