Хөвсгөл нуураас татаж гаргасан гинжит трактор 390 литр шатахуунтай байжээ

Admin | 2023-07-03


  Хөвсгөл нуурын эргээс 400 орчим метр зайтай, 33.4 метрийн гүнд 1968 онд живсэн “Т-100” загварын 11 тонн жинтэй гинжит тракторыг тусгай техник хэрэгсэл ашиглан татан гаргасан билээ. "Уг трактораас нийтдээ 390 литр шатахуун, тос, тосолгооны материалыг шавхаж, нуурын бохирдлыг буурууллаа. 2023 онд тогтоогдоод буй чиргүүлтэй ЗИЛ-130 машин, завь зэрэг техникийг татан гаргана" хэмээн БОАЖЯ мэдээлжээ. Зэвсэгт Хүчний Жанжин Штабын мэргэжлийн удирдлага, ШУТИС-ийн эрдэмтэн багш, цэргийн зөвлөх инженерийн бүрэлдэхүүн, Онцгой байдлын байгууллагын аврагчид, Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр ангийн алба хаагчид Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг гаргахаар ажиллаж байгаа юм байна.

 

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)