Нуурын усанд сэлэхээр ороод живж, амь насаа алджээ.

Admin | 2023-08-09


 Нуурын усанд сэлэхээр ороод живж, амь насаа алджээ.  Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Гүн” нууранд 1 эрэгтэй хүн осолдсон тухай дуудлагыг наймдугаар сарын 08-ны өдрийн 15:27 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Т /24 настай, эрэгтэй/ нь нуурын усанд сэлэхээр ороод живсэн тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 17:20 цагт анх осолдсон газраас зүүн хойд зүгт 7 метр зайд, 3.5 метр гүнээс цогцсыг олж гарган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчид шилжүүлэн өгсөн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)