Үерийн дараах цэвэрлэгээ хийсэн ажилтнуудын 15-аас нь гэдэсний суулгалт илэрчээ

Admin | 2023-08-10


Өнгөрсөн долоо хоногт Дарь-Эх орчимд болсон үерийн гамшгийн дараах цэвэрлэгээ, хэвийн байдалд оруулах зам засварын ажил зэргийг хийж гүйцэтгэж байгаа албан хаагчдын 15-д гэдэсний суулгалт өвчин илэрчээ.

Үерийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажилд нийслэлийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нийт 22 байгууллагын 800 гаруй алба хаагч, 140 тээврийн хэрэгсэл, техниктэйгээр ажиллажээ.

Их хэмжээний үер болсны дараа халдварын тохиолдол ихээр нэмэгддэг бөгөөд хог, лагийг цэвэрлэж байгаа албан хаагчдын 15 нь гэдэсний суулгалтаар өвдсөн ба тэдний 8 нь хүндэвтэр байна гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)