Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийтийн тээврийн автобусны төлбөрийг 1000 төгрөг болгох тухай санал яригдаж байгаа тухай өчигдөр мэдээлсэн. Энэхүү саналыг Нийтийн тээврийн газраас гаргажээ. Тодруулбал, автобусны төлбөрийг 1000 төгрөг болгох хоёр хувилбар гаргасан, гэхдээ энэ нь эцсийн шийдвэр биш бөгөөд Хотын дарга эцсийн шийдвэрийг гаргана гэв.
Автобусны төлбөрийг 1000 төгрөг болгох шийдлийн тухайд "Нэг хүн хагас өдөр нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлэхэд 1000 төгрөгийг Emoney картаас нь авдаг болох юм. Тухайн хүний өглөө төлсөн 1000 төгрөгийн төлбөрийн хугацаа үдээс хойш дуусвал дахин 1000 төгрөгөө уншуулна. Ингэснээр 30 минутын дотор амжиж, үнэгүй дамжин суух шаардлагагүй болно. Өөрөөр хэлбэл олон автобус дамжиж явдаг хүнд ашигтай гэсэн үг. Харин өглөө болон оройд л автобусаар үйлчлүүлдэг бол хуучнаараа буюу 500 төгрөгөөр зорчино гэсэн шийдлүүд яригдаж байна. Энэ нь эцсийн шийдвэр биш" хэмээн тайлбарлалаа.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 16 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14