Олон улсын Буддын шашны форум энэ сарын 17-19-ний өдрүүдэд ОХУ-ын Улаан-Үд хотод зохион байгуулагдлаа. Энэхүү форумд ОХУ, Хятад, Энэтхэг, Монгол, Тайланд, Лаос, Шри-Ланка зэрэг 13 улсын 600 гаруй төлөөлөгч оролцож “Уламжлалт буддизм ба орчин цагийн шаардлага” сэдвийн дор хэлэлцүүлэг өрнүүлжээ.
Энэхүү форумыг Буриадын Засгийн газраас зохион байгуулсан бөгөөд Улан-Үд хотноо Оросын буддын шашны томоохон төв болох Иволгины дацан байдаг байна. Тус дацанд Итгэлт хамбын занданшуулсан шарил байдаг билээ. Тиймээс олон улсын форумд оролцогчид тус дацантай танилцахын сацуу буддын шашны өв уламжлал, улс орны шашны хөгжлийн ялгаа, орчин цагийн буддын шашны хөгжил зэрэг сэдвээр хэлэлцэж санал бодлоо хуваалцжээ.
Тус форумд оролцсон Монголын ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал Б.Пүрэвсүрэн “Монголд буддын шашин нэлээд олон жилийн өмнөөс дэлгэрсэн. Монгол дахь буддын шашны үүрэг бол улс үндэстний эв нэгдэл, нэгдсэн үнэт зүйлийг бий болгоход оршино. Тиймээс залуучуудыг шашин, өв уламжлалын асуудалд хандуулах асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна” гэв.
Форумын үеэр сайн санаат бүхий л хүмүүс, буддын сүсэгтнүүд, улс орны удирдагчид, шашны тэргүүнүүдэд хандан аюулгүй, шударга, хөгжин цэцэглэж буй дэлхийг бий болгохын төлөө хүчээ нэгтгэхийг уриалж тунхаглал баталлаа.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 16 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14