Барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг тавьсанаас хойш нэлээд хугацаа өнгөрлөө. ОХУ цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсэнээс хойш хориг улам чангарч шахалт болон хувирсан. Өөр улс ийм их дарамт шахалтыг давж гарч чадахгүй л байсан болов уу. Орос хүчирхэг, шавхдашгүй их нөөцтэй төдийгүй энэ бүхнийг сөрөх чадвартай гэж хэн ч төсөөлөөгүй байх. Гэтэл Оросыг эсэргүүцэгчид өөрсдөө, тэр дундаа цэрэг-техникийн нөөцийн хямралд автчихаад байгаа аж.
Барууныхан бас нэгэн арга хэрэглэж эхэлсэн. Юу гэвэл Оростой уламжлалт сайн хөршийн харилцаатай орнуудтай нь хагаралдуулахыг завдсаар. Барууныхан Монгол-Оросын уламжлалт найрамдалт харилцаанд сэв суулгахыг санаархаж Монголд үйл ажиллагаа явуулдаг гадны арилжааны бус байгууллагууд Монгол-Оросын хамтын ажиллагааны түүхийг гуйвуулсаар. Үүний нэг жишээ гэвэл хувьсгалыг экспортолсон, Зөвлөлтийн Коминтерн болон түүний зааварлагчид монголчуудыг хэлмэгдүүлж, ганц намын системтэй болгоод зогсохгүй Зөвлөлтийн Коммунист нам уг бодлогыг дэмжиж, улс төрийн болон эдийн засгийг нь хязгаарласан. БНМАУ-ыг олон улсын хэмжээнд бие даасан бодлого явуулж, “гуравдагч хөрштэй” дотно харилцаатай байх бодлогыг хүртэл хязгаарласан. Өнөөгийн нийгэм-улстөрийн сэдвээрх нийтлэлүүдийг үзвээс Монголын судлаачид гадаадынхнаар заалгуулахгүй гэдэг нь илт. Түүхчид Монгол, Оросын харилцааны түүхийг баримттай, бодитой бөгөөд шударгаар, бүх л эерэг, сөрөг талуудтай нь дүгнэсэн байдаг.
Оросын явуулж буй цэргийн тусгай ажиллагаа нь монголчуудын дунд Оросын талаар сөрөг дүр зургийг бий болгож, монголчуудыг оросуудтай муудалцуулж ОХУ-ыг түрэмгийлэгч мэтээр харагдуулахыг оролдоно. Гэвч энэ нь бүтэхгүй л болов уу. Манай ард түмнүүд юуг ч мартаагүй.
УИХ-ын дарга Г.Занданшатарын Москвад хийсэн айлчлал нь үүнийг нэг тод жишээ. Айлчлал 7-р сарын 22-нд өндөрлөсөн бөгөөд энэ өдөр Германы фашистууд Зөвлөлт рүү дайрсан билээ. Дэлхийн II дайнд эх орноо хамгаалахаар дайтсаныг Монгол, Оросын ард түмэн мартаагүй. Тэгээд ч хоёр улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх хүсэлтэй бөгөөд ОХУ-ын Батлан хамгаалах яамны сайдын хэлсэн үг үүнийг илэрхийлнэ.Тэрээр Москвад болсон олон улсын аюулгүй байдлын асуудлаарх XI чуулган болон Олон улсын цэрэг-техникийн “Армия-2023” форумын үер манай Батлан хамгаалахын сайдтай уулзахдаа “Олон улсын байдал яаж ч өөрчлөгдсөн хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх бодлого өөрчлөгдөхгүй” гэсэн.
Хэдэн арван жилийн туршид олон улсын тавцанд Монгол Улс төвч байр суурь баримталсаар ирсэн. Дашрамд дурдахад, өнөөгийн нөхцөлд Монголын эрх баригчдын хувьд цаашид ч ийм байр суурийг хадгалах нь амаргүй гэдгийг Монгол ч, Орос ч аль аль нь сайн мэдэж байгаа. Тодорхой хугацаанд ийм бодлого баримтлах нь тохиромжтой байсан төдийгүй улс оронд ч хохиролгүй байсан. Харин одоо барууны дэлхийд ноёрхсон байдал өөрчлөгдөж, дэлхийн хүчний төв баруунаас зүүн рүү шилжиж байна. Өөрөөр хэлбэл олон улсын аюулгүй байдлын шинэ дүр зураг бий боллоо. Төвийг сахих нь түүх болж үлдэнэ гэсэн үг. Ийм байр суурьтай орнууд маш их зүйлээс хоцорч эдийн засаг, улс төрийн хөгжлийн эрчээ алдах аюултай. Тиймээс гадаад тэр дундаа гадаад эдийн засгийн бодлогоо тодорхойлох хэрэгтэй. Монгол ч тодорхой шийдвэр гаргах шаардлагатай үе ирлээ.
Манай Монголын талаас алсыг харсан, зөв алхамууд хийсэн. Жишээ нь Владивостокт жил бүр зохиогддог Дорнын эдийн засгийн чуулганд байнга оролцсоны үр дүнд 2022 онд Оросын Приморьед Худалдааны төлөөлөгчийн газраа нээсэн. Үүний зорилго нь Монголын бараа бүтээгдэхүүнийг Владивостокоор дамжуулан Ази-Номхон далайн бүс нутаг руу гаргах явдал. Тодруулбал, нүүрс төдийгүй хөдөө аж ахуйн болон арьсан бүтээгдэхүүн юм. Монгол нь Оросын зах зээлийг ажиглаж түүгээр дамжуулан Ази-Номхон далайн орнууд руу гаргах төлөвлөгөөтэй. Удахгүй болох Дорнын эдийн засгийн ээлжит чуулган дээр манай төлөөлөгчид хоёр улсын худалдаа-эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх асуудлаар хэд хэдэн санал дэвшүүлнэ.
Орос биеэ даасан хүч гэдгээ харуулж, тэдэнд татагдах улс орнуудын тоо ч нэмэгдсээр. Сүүлийн үйл явдлуудыг ажваас цэрэг-техникийн хувьд ОХУ нь АНУ-аас хавьгүй өндөр хөгжсөн болох нь харагдлаа. Барууны зарим зэвсэг нь Зөвлөлтийн 50 жилийн өмнө үйлдвэрлэж байснаас ч хоцрогджээ.
Дашрамд дурдахад Монгол, Орос хоёр энэ чиглэлээр олон жил үр дүнтэй хамтран ажилласан. Тиймээс манай зэвсэгт хүчнийг орчин үеийн оросын зэвсэг техникээр хангах боломжтой юм. Түүнээс гадна манай хойд хөршийн цөмийн эрчим хүчний салбарын хөгжил нь Монгол-Оросын шинжлэх ухааны тодорхой салбарыг хөгжүүлэх үндэс суурь нь болж өгөх боломжтой.
ОХУ боловсролын салбартаа шинэчлэл хийх гэж байна. Барууны боловсролын суурь систем нь тун дутагдалтайгаас боловсон хүчин нь сул гэдэг нь харагдсан. Монголд ч, Орост ч , сүүлийн гуч гаруй жилд боловсролын салбарт явуулж ирсэн бодлого хоорондоо тун төстэй. Ойрын хугацаанд энэ салбарт томоохон өөрчлөлт хийх нь тодорхой.
Ийнхүү ирээдүйд Монгол Орос хоёр түүхэн уламжлалтай, олон талын харилцаагаа цаашид ч хөгжүүлэх нь хоёр улсын улс төр, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад зайлшгүй шаардлагатай юм.
Д.Цэрэнсамбуу
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 14 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14