
Яармагийн замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэл зорчиход зориулан чөлөөлсөн талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг мэдээлэл өглөө. Тэрбээр "Нийтийн тээврийн зорчилтыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Наадамчдын өргөн чөлөөний нэгдүгээр эгнээний 7.2 км замыг автобус явахад зориулан чөлөөлсөн. Энэ оны хагас жилийн байдлаар импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийн тоо 60 мянгад хүрсэн. Нийслэл дэх тээврийн хэрэгслийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн чанар, хүртээмж болон зорчих урсгалыг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна. Иймээс хувийн тээврийн хэрэгслээр зорчиход зориулан ямарваа нэг арга хэмжээ авахгүй. Иргэдийгээ аль болох хувийн унаагаар бус, нийтийн тээврийн хэрэгслээр зорчихыг уриалж байна" гэв.
https://khanuul.mn/2023/09/11/46659/
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ногоон автобусны асуудлаар БНСУ-ын хоёр иргэнийг баривчилжээ
tentsver.mn | 11 цагийн өмнө


"Но"-той ногоон автобусны ард ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан...
tentsver.mn | 11 цагийн өмнө


Албан тушаалаа өгөөд хариуцлагаас мултардаг үзэгдлийг зогсоо...
tentsver.mn | 11 цагийн өмнө

























