
"Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Туул гол дээгүүр шинээр баригдаж буй 225 метр урттай Зайсангийн хос гүүрний хоёр урсгалтай, дөрвөн эгнээ замын хучилтыг хийж дууслаа. Аравдугаар сарын эхээр ашиглалтад орно. Уг гүүр 35,000 тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадалтай" хэмээн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос мэдээллээ.
Уг гүүрний өргөтгөл, шинэчлэлийн нийт төсөвт өртөг 26,216,000,000 төгрөг бөгөөд "ЗМЗ" ХХК бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байгаа аж.
Шинэ гүүр ашиглалтад орсны дараа хуучин гүүрийг нураана хэмээн Монгол Улсын зөвлөх инженер хэлж байв.
Одоогийн байдлаар Зайсангийн гүүрээр хоногт 16,000 тээврийн хэрэгсэл зорчдог байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн н...
tentsver.mn | 13 цагийн өмнө


Улс төр
Монгол, Японы хот байгуулалтын салбарын төр, хувийн хэвшлийн...
tentsver.mn | 15 цагийн өмнө



























