
ОХУ-ын Грозной хотод болсон олон улсын “Дружбы народа” морин тойруулгын уралдаанд Монгол Улсаас уяач Пэрэнлэйн Мөнхбаярын хүрэн халзан морь нэгдүгээр байранд оржээ.
Тус тэмцээн өчигдөр Улаанбаатарын цагаар 21:00 цагт өндөрлөсөн бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг байна.
П.Мөнхбаяр нь хоёр дахь удаагаа энэ уралдаанд хурдан хүлгээ сойж, ийнхүү амжилт гаргажээ. Тэрээр багаасаа хурдан морь унадаг хүүхэд байсан учир моринд хайртай, мөн их спортын хүн учир улсын эх орныхоо нэрийг гаргаж, ажиллаж хөдөлмөрлөх нь залуу хүний үүрэг хариуцлага гэдэгт итгэдэг.
Мөн морин уналгын хэд хэдэн газрыг Гачууртад шинээр бүтээн байгуулж, морь унах монгол өв соёл түгээн дэлгэрүүлж, хамгаалан авч үлдэхийг зорьж буй аж. Сонирхуулахад түүний хүрэн халзан уг уралдаанд нэг дугаартай оролцож, нэгдүгээр байранд орсон байна.
Л.ЗУЛ
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ногоон автобусны асуудлаар БНСУ-ын хоёр иргэнийг баривчилжээ
tentsver.mn | 12 цагийн өмнө


"Но"-той ногоон автобусны ард ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан...
tentsver.mn | 13 цагийн өмнө


Албан тушаалаа өгөөд хариуцлагаас мултардаг үзэгдлийг зогсоо...
tentsver.mn | 13 цагийн өмнө

























