
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан боловсролын байгууллагууд хүүхдээс эцэг, эхийн эд хөрөнгө, нийгмийн гарал үүсэл зэрэг зохимжгүй асуулга явуулж буйд шүүмжлэлтэй хандсан эцэг эхчүүдэд хариулт өгсөн байна. Л.Энх-Амгалан "Төрийн болон төрийн бус судалгааны байгууллагууд судалгаа авахдаа "Нийгмийн гарал" гэдэг энэ онц шаардлагагүй, утгаа алдсан асуултыг бүр хасвал таарна. Хүүхдүүдэд ийм асуулт тавих бүр ч зохисгүй. Манай салбарын судалгааны байгууллагуудад ийм асуулттай судалгаа авахгүй байх чиглэл өгнө. "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно" гэж товч бөгөөд тодорхой заасан байдаг" гэсэн байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
"Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг Эрүүдэн шүүхийн эсрэ...
tentsver.mn | 2025-05-07










Хүннү хотод шинээр байгуулах логистик, ХАБЭА-н талаар уулзаж...
tentsver.mn | 2025-05-04














Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 ко...
tentsver.mn | 2025-04-29





