Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал киоск машинд авто тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх үйлчилгээ нэвтрүүлсэн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулсан. Хоёр иргэн киоск машин дээр очоод авто тээврийн хэрэгслийнхээ нэрийг оруулаад, шууд шилжүүлэх боломжийг бүрдүүлж байна. Төрийн үйлчилгээний хурдан цэг улсын хэмжээнд 125 байгуулагдсан. Хурдан цэгийн оператор дээр очоод тээврийн хэрэгслийн гэрчилгээг шууд шилжүүлж болно. И-Монголиа дээр нотариатын гэрээ байршсан байдаг. И-Монголиа аппликэйшнээр дамжуулан нотариатын гэрээгээ татаж аваад, тээврийн хэрэгслийн нэрээ шилжүүлж болно. ТҮЦ машиныг шинэчлээд 10 байршилд байршуулсан. Хувийн хэвшлүүд киоск машин нэвтрүүлсэн. Бид тухайн компаниудтай гэрээ хийн ажиллаж болно. Ингэснээр төрийн үйлчилгээ хаанаас ч ойрхон болох нөхцөл бүрдэж байна" гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 12 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14