
Төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ сарын 20-ноос 22-ны хооронд зохион байгуулахаар товложээ. Энэ удаагийн шалгалтын бүртгэлийг наймдугаар сарын 16-наас эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотод 1604 иргэн шалгалт өгөхөөр бүртгүүлээд байна. Төрийн албаны тухай хуульд зааснаар уг шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулагдсан. Улмаар энэ онд төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 4 удаа зохион байгуулахаар тогтож, хугацааг товлон зохион байгуулж байна. Энэ удаагийн буюу 3 дугаар улирлын ерөнхий шалгалтыг нийслэлийн нутгийн захиргааны Яармаг дахь цогцолборт зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөлийн нийслэл дэх салбар зөвлөлөөс бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ногоон автобусны асуудлаар БНСУ-ын хоёр иргэнийг баривчилжээ
tentsver.mn | 12 цагийн өмнө


"Но"-той ногоон автобусны ард ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан...
tentsver.mn | 13 цагийн өмнө


Албан тушаалаа өгөөд хариуцлагаас мултардаг үзэгдлийг зогсоо...
tentsver.mn | 13 цагийн өмнө

























