
Аргын тооллын 1 сарын 12, Буд гараг. Билгийн тооллын 10, Гоё хүүхэн одтой, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Монгол Улсын 2026 оны төсвийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлэг...
tentsver.mn | 14 цагийн өмнө

Монгол Улс авлигын эсрэг стандартын олон улсын сургалтыг зох...
tentsver.mn | 15 цагийн өмнө




























