Зургадугаар ангийн 21 сурагч бөөлжиж суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ

Admin | 2023-09-22


Монгол бизнес дээд сургуулийн байранд хичээллэж буй ХУД-ийн 18 дугаар сургуулийн зургадугаар ангийн 21 сурагч өчигдөр 16:00-17:00 цагийн үед бөөлжиж суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл НЗДТГ-т иржээ.

Нийслэлийн эрүүл мэндийн төвөөс хүүхдүүдийн биеийн байдлын талаар "18 хүүхдийг эх нялхаст хүргэсэн. Одоогоор хүүхдүүдээс шинжилгээ авч байна. Хүүхдүүдийн биеийн байдлыг харахад хордлого талын шинж тэмдэг давамгай ажиглагдсан. 

Эхний хийжилтийн үзүүлэлтээр хүнд хүүхдүүдэд тав, харьцангуй гайгүй хүүхдүүдэд хэвийн зааж байсан. Тав гэдэг нь хүнд хэлбэр биш. Мансуурсан хүүхдүүдэд иймэрхүү шинж тэмдэг илрэхгүй" хэмээн ярив. 

НЗДТГ-аас тус сургуулийн үйл ажиллагааг өнөөдрөөс эхэлж тодорхойгүй хугацаагаар зогсоож байгаа юм. Нийслэлийн боловсролын газраас Монгол бизнес дээд сургуультай дөрвөн жилийн гэрээ байгуулсан бөгөөд нэг хичээлийн жилд 280 сая төгрөгийн түрээс төлдөг байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)