БНСУ-д зодуулж нас барсан иргэний мэдээллийг гэр бүлээс нууж байгаа талаар талийгаачийн эгч А.Болормаа мэдээлэл хийлээ.
БНСУ-д хүлэмжинд ажилладаг байсан залуу одоогоос гурван жилийн өмнө амиа алдсан бөгөөд түүнийг хүлэмжний эзэн нь зодож хөнөөсөн хэмээн сэжиглэж буйгаа ар гэрийнхэн нь удаа дараа мэдэгдэж буй. Гэвч хэргийн нотлох баримт хангалтгүй гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллага шалгадаггүй.
А.Болормаа, ээжийнхээ хамт БНСУ-д суудаг ЭСЯ, консулд хандаж үзсэн ч тусыг олсонгүй.
Талийгаач нас бараад 20 хоносны дараа цогцсыг нь амьдарч байсан өрөөнөөс нь олсон ба цогцосны зургийг явуулсан ч дүүгээ гэж таних боломжгүй болсон байсан. Өмгөөлөгчид хандахад задлан шинжилгээ хийлгэж болохгүй гэж хэлсэн ч ар гэрийн зөвшөөрөлгүйгээр БНСУ-д задлан шинжилгээнд оруулсан. Ар гэрт нь хүлээлгэж өгсөн тэмдэглэлийн дэвтэрт тухайн хүлэмжний эзнээс 12 сая вон авна гэж бичсэн мөн. Мөн эзэн нь бусадтай бүлэглэн зодож байсан гэх мэт эргэлзэж болох олон сэжүүр тэдэнд үлджээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 9 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14