Чамгүй шуугиан тарьсан ч чимээ намжаад буй нүүрсний хулгайн хэрэг хэрхэхийг олон нийт амьсгаа даран хүлээж буй. ХЗДХ-ийн сайд өчигдөр нүүрсний сонсголтой холбоотой хэдэн чухал мэдээлэл хэлэв.
Тодруулбал, нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татагдаад буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг “сонсголд оролцуулахад буруу юм байхгүй” гэв. Гэхдээ Б.Ганхуягийн хувьд өчигдөрхөн хорих ангийн эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл бий. Ямартай ч тэрбээр эрүүл мэндийн асуудал л хэлэхгүй бол сонсголд оролцох нь тодорхой аж.
Одоогоос хориод хоногийн өмнө нүүрсний сонсголыг аравдугаар эсвэл арваннэгдүгээр сард явуулахаар төлөвлөж байгаагаа Х.Нямбаатар сайд хэлсэн. Тэгвэл өчигдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “нүүрсний сонсголтой холбоотой хянан шалгагч нар аль хэдийнэ ажлаа эхэлсэн бөгөөд худалдан авалт, уурхайн олборлолт ашиглалт нүүрс тээврийн гэрээ, концесстой холбоотой асуудлаар шалгаж байгаа аж. Удахгүй шинжээчдийг томилно. Энэ хүмүүс түр хорооны нэрийн өмнөөс холбогдох байгууллага руу тодорхой баримт бичиг гаргахаар байна. Ирэх долоо хоногоос шинжээч томилно” гэв. Ямартай ч нүүрсний сонсгол болох нь тодорхой боллоо.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 9 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14