Хууль зүйн үндэсний хүрээлэнд
10:00-14:00 цагт “Шүүхийн шийдвэрийн биелэлтэд нөлөөлж буй хүчин зүйлс, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.
Тус хуралд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Иргэний болон Захиргааны хэргийн шүүх, Дотоод хэргийн их сургууль, Монгол Улсын их сургууль, Банкны холбооны төлөөлөл оролцож, илтгэл хэлэлцүүлж, санал солилцох юм.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:00 цагт “Хиймэл оюун ухаан, маркетингийн судалгааны интеграц” сэдэвт APRC-2023 Ази Номхон далайн судалгааны байгууллагуудын XV чуулганыг Улаанбаатар хотод аравдугаар сарын 12,13-нд зохион байгуулах талаар “Монголын маркетинг судалгааны ассоциац” НҮТББ-аас мэдээлнэ.
11:30 цагт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хятад иргэнд 21 га газар олгосон асуудлаар олон нийтэд мэдээлснийхээ төлөө цагдаа шүүхэд шалгагдаж буй асуудлаар өмгөөлөгчид мэдээлэл хийнэ.
Мэдээлэл хийнэ
СӨХ-ны төлбөрийг төр хүчээр хоёр дахин нэмж алдагдлыг айл өрхүүдэд үүрүүлж буй талаар мэдээлэл хүргэнэ. Айл өрх 130 төгрөг төлж байгаа ч орц, лифт, гадаа гэрэлтүүлгийн төлбөрийг 260 төгрөг болгож хууль зөрчиж байгаа талаар мэдээлнэ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 9 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14