
Туул гол дээгүүрх Зайсангийн шинэ гүүрний бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, зорчих хөдөлгөөнийг өнөөдөр 13:00 цагт нээхээр болсныг Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос мэдээллээ.
Шинээр баригдсан 225 метр урттай Зайсангийн хос гүүр нь хоёр урсгал бүхий дөрвөн эгнээ замтай, 35,000 тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадалтай байна. Хуучин гүүрээр хоногт 16,000 тээврийн хэрэгсэл зорчдог аж.
Гүүрний өргөтгөл, шинэчлэлийн нийт төсөвт өртөг 26,216,000,000 төгрөг бөгөөд "ЗМЗ" ХХК бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн н...
tentsver.mn | 16 цагийн өмнө


Улс төр
Монгол, Японы хот байгуулалтын салбарын төр, хувийн хэвшлийн...
tentsver.mn | 18 цагийн өмнө



























