Өнөөдөр төвийн аймгуудын зарим нутгаар бороо, нойтон цас, цас орж, сэрүүхэн байна

Admin | 2023-09-29


2023 оны 9 дүгээр сарын 25-наас 2023 оны 10 дугаар сарын 5-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, сэрүүхэн байна

Хур тунадас: 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10 дугаар сарын 1-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 2-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 26-нд говь, талын нутгаар, 27-нд Алтайн салбар уулсаар, 28-нд говийн нутгаар секундэд 8-13 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж  голын  хөндийгөөр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +15...+20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +8...+13 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр бага зэрэг дулаарна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)