Өвс ачсан машин шатаж, ШТС дэлбэрэх аюултай байжээ

Admin | 2023-10-03


Энэ сарын 2-ны орой Налайх дүүргийн нэгдүгээр хороо Өвөр шандад Шатахуун Түгээх Станцын/ШТС/ хойно 50 метрийн зайд өвс ачсан ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлага онцгой байдлын байгууллагад иржээ.

Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах 28-р ангийн 11 алба хаагч гурван нэгж техниктэйгээр 21:36 цагт галын тархалтыг зогсоож, 22:55 цагт гал түймрийг бүрэн унтраасныг Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.

Хэрэв гал тархсан бол ШТС дэлбэрэх эрсдэл өндөр байсныг гал сөнөөгчид аюулгүй болгожээ.

Иймд автомашин, ачаа тээшний аюулгүй байдлыг хангаж явахыг сэрэмжлүүллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)