Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр болно. Учир нь энэ хурлаар хотын даргад нэр дэвшүүлнэ.
Харин олон нийтийн дунд дараагийн ХОТЫН ДАРГА хэн байх вэ гэдэгт анхаарлаа хандуулж байна. Олон нийтийн дунд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Хотын даргаар томилогдоно. Түүний сайдын суудалд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр очно гэх яриа нэлээд эрчийг авлаа. Өөр олон нэр яригдаж байгаа ч Х.Нямбаатар сайд бусдаасаа магадлал өндөр. Учир нь Х.Нямбаатар сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бүхий л ширүүн үйл явдлын галыг өөртөө авдаг хэмээн үнэлэгддэг нэгэн. Гэхдээ сонгууль дөхсөн энэ үед Хотын дарга гэхээсээ илүү Х.Нямбаатарыг Бүрэн эрхэт төлөөлөгч буюу БЭТ-ээр томилох магадлалтай. Ерөөс МАН-ын энэ цаг үеийн эрх мэдлийг гартаа авах арга нь БЭТ болчихоод байгаа юм. Тиймээс Хот шинэ даргатай болох уу, БЭТ-тэй сонгуультай золгох уу гэдэг нь ойрын өдрүүдэд тодорхой болох биз ээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Дүүжин замын тээвэр төслийн явц 60.5 хувьтай байна
tentsver.mn | 12 цагийн өмнө
“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асууда...
tentsver.mn | 13 цагийн өмнө





























