"Үндэсний допингийн эсрэг байгууллагын удирдлагуудын ажил, гэрт нэгжлэг хийж, нотлох баримтуудыг хураан авсан"

Admin | 2023-10-04


Үндэсний допингийн эсрэг байгууллагын тэргүүн Ж.Хатанбаатар, гүйцэтгэх захирал М.Мөнхболд нарын гэр, албан өрөөнд Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-аас нэгжлэг хийхэд сэргээшийн төрлийн хориотой бодис илэрсэн гэх мэдээлэл гараад байна.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Нэгжлэг хийн, нотлох баримт хураан авсан. Нэмж тодруулах боломжгүй" гэх хариултыг өглөө.

Түүнчлэн дээр дурдсан хоёр албан тушаалтнаас гадна тус байгууллагын зарим эмчийн ажлын өрөөнөөс допингийн төрлийн булчингийн масс нэмдэг бодис илэрчээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)