
Өмнөговь аймагт зам тээврийн ноцтой осол гарч, гурван хүн амиа алджээ.
Тодруулбал, Өмнөговь аймаг, Цогтцэций сум. Цагаан-Овоо багийн 8 дахь километр гэдэг газар зогсож байсан ачааны автомашины хойд талаас суудлын автомашин мөргөж, суудлын автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан тухай энэ сарын 4-ний өдрийн 23:28 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн аврах ангийн алба хаагчдыг очиход ачааны автомашины хойд талаас “Приус-20” загварын суудлын автомашин мөргөж, тус суудлын автомашины бүхээг дотор иргэн Н/29 настай, эмэгтэй/ хавчуулагдсан байсан тул 15 минут ажиллан эсэн мэнд гаргажээ. Харин суудлын автомашины жолооч Г/34 настай, эрэгтэй/, зорчигч С /37 настай, эмэгтэй/, Б /35 настай, эмэгтэй/ нар амиа алдсан байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн н...
tentsver.mn | 19 цагийн өмнө


Монгол, Японы хот байгуулалтын салбарын төр, хувийн хэвшлийн...
tentsver.mn | 20 цагийн өмнө



























