Замын-Үүд, Эрээн боомтуудыг ирэх арваннэгдүгээр сараас 24 цагийн ажиллагаатай болгоно гэв

Admin | 2023-10-05


Өнгөрсөн зургаадугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын үеэр Замын-Үүд-Эрээний боомтыг 24 цагийн ажиллагаатай болгохоор талууд тохирсон байна.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд тус ажлын бэлтгэлийг хийж боомтыг ирэх арваннэгдүгээр сараас 24 цагаар ажиллуулахаар ажиллаж байна. БНХАУ-ын талаас санхүүжилтээ шийдэж, холбогдох ажлыг хийж дуусгавал тус боомтыг ойрын хугацаанд 24 цагийн горимд шилжүүлнэ гэдгийг албаныхан хэллээ. Мөн Эрээн-Замын-Үүд боомтын автозамын хөдөлгөөний удахгүй нээх юм байна. Автозамын шалган нэвтрүүлэх боомтын бүтээн байгуулалтын ажил дууссан бөгөөд өнгөрсөн долоо хоногт Улсын комисс хүлээн авчээ. Ингэснээр зорчигч, ачаа тээвэр нэг шугамаар явахгүй ачаалал багасна гэсэн үг юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)