АИ-92 шатахууны үнэ нэмэгдэж, 2240 төгрөг болжээ

Admin | 2022-01-11


Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард АИ 92 автобензиний үнийг чөлөөлсөн. Ингэхдээ дэлхийн зах зээлийн сүүлийн зургаан сарын дундаж өртгөөр автоматаар тооцож байхаар болсон юм. Шатахууны үнэ огцом нэмэгдэхгүй, нэг удаагийн үнийн өсөлт 100 төгрөгөөс хэтрэхгүй байхаар зохицуулсан.  Өөрөөр хэлбэл, шатахууны үнэ аажмаар өснө гэдгийг мэдэгдэж байсан юм. 

Уг шийдвэр гарсны дараа АИ 92 автобензиний үнэ 100 төгрөгөөр нэмэгдэж, 2150 болж байсан бол арванхоёрдугаар сард дахин нэмэгдэж 2220 төгрөгөөр худалдаалагдаж байсан юм. 

Тэгвэл өнөөдөр АИ 92 автобензиний үнэ 20 төгрөгөөр нэмэгдэж, 2240 төгрөгөөр борлуулагдаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)