Дандаа хувийн таксинд суугаад хүчиндүүлдэг, дээрэмдүүлдэг, амь насаараа хохирдог байдал тасрахгүй байна. Улаанбаатар, аймгийн төвүүдэд такси үйлчилгээг хэдүүлээ албан ёсны болгоё тэх үү. Хувийн таксиныханд үг хэлээр доромжлуулах, эрхийн зөрчил, зодуулж нүдүүлэх бол хэвийн шахуу үзэгдэл ш дээ.
НД төлдөг, буух эзэн буцах хаягтай. Хаяр байршил нь тодорхой GPS дээр харагддаг албаны такси компаниудтай болох цаг иржээ. Ингэвэл ядаж өглөө, оройдоо таван төгрөг "алгадчихаад" хийцгүүрээд байдаг хүмүүс ч таксичин болох уу, эсвэл өөр замаар амьдралаа залгуулах уу гэдгээ шийдээд ажил амьдрал сурна. Хотын шинэ дарга болж байгаа Х.НЯМБААТАР та зориг гаргаад энэ асуудлыг нэг талд нь гаргах гээд үзвэл ер нь яадаг юм. Түгжрэл ч гэсэн тодорхой хувиар саарна. Таксинуудын дунд өрсөлдөөн үүснэ. Үйлчлүүлэгч хохирохгүй. Нээлттэй байдлаар албан ёсны такситай болмоор байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 7 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14