ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ураны хөрөнгө оруулалтын гэрээний талаар мэдээлэл хийв. Д.Амарбаясгалан "Монголын тал 34 хувиа эзэмшээд хөрөнгө оруулалтын үүргээ биелүүлэхэд мөнгөн эргэлт муугаар бодоход нийт 2.5 тэрбум ам.долларын чөлөөт урсгалыг бий болгоно. Үүнийг дагасан ногдол ашиг яригдана. Хамгийн дээд талдаа 3.8 тэрбум ам.долларын эргэлт бий болно. Өнөөдөр мөрдөгдөж байгаа татварын хуулийн хэрэгжилтийн хүрээнд ямар үр өгөөж гарахыг судлахад өнөөдрийн үнэ цэнээр 3.8 тэрбум ам.долларын орлого орно. Төслийн нийт өртөг 1.6 тэрбум ам.долларын өртөгтэй, тэгвэл 500 орчим сая долларын хөрөнгө оруулалт бидэнд хүндрэл үүсгэнэ. Тодруулбал хүртэх ашиг нь 6-10 жил болж сунах эрсдэлтэй байгаа учраас бид үүнийг наашлуулах нь зүйтэй гэж үзсэн. Одоо хэрэгжиж буй хуулийн дагуу төсөл хэрэгжих Дорноговь аймаг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөөөс 10 хувиар санхүүжинэ. Түүнээс гадна хөрөнгө оруулалт хийж байгаа компани нийгмийн хариуцлагын хүрээнд жилд нэг сая ам.долларыг аймагт зарцуулна. Тиймээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцож авах нь чухал ач холбогдолтой гэж үзэн 34 хувиас татгалзан, 5 хувийн АМНАТ авах боломжтойг ч судалсан. Ингээд тооцохоор 10 хувийн АМНАТ авах боломжтой. Нэмэгдэж орж ирсэн орлогоос өсөн нэмэгдэх АМНАТ авна гэдэгтэй санал нэгдсэн.
Хоёрдугаарт, дэлхийн зах зээл дээр мөрдөгдөж байгаа ураны үнээс хамаараад 11-19 хувийн АМНАТ авах шаардлагыг тавьсан. Монголчууд ураны төслийг анх удаа хэрэгжүүлэх гэж байна. Тиймээс эдийн засгийн үр ашгийн дийлэнхийг Монголын талд байлгахаар хийсэн. Тодруулбал дараах дөрвөн зүйл дээр төвлөрч яриа хэлэлцээр эцэслэн хийсэн" гэв.
- МУ-ын Засгийн газар 10 хувийн давуу эрхтэй хувьцааг эзэмших Францын талаас санал тавьж, ярилцсан. Тэд алтан хувьцааны санал тавьсныг давуу эрхийг эзэмших хүсэлтээ хэлэхэд Францын тал хүлээн зөвшөөрсөн. Өнөөдрийн үнэ цэнээр тооцоход 400 орчим сая ам.долларыг ногдол авахаар болсон ба жилд 13 сая ам.доллар авна.
- Монгол Улсын хэрэгжиж буй аливаа татварын хууль эрх зүйн орчноос давсан хөнгөлөлт, таатай орчныг үзүүлэхгүй гэдэгтэй талууд санал нэгджээ.
- Уран нь олон улсын бирж дээр худалдаалагддаг. Гэрээ, хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны бүх асуудлыг хэвлэл мэдээлэл, олон нийтэд нээлттэй мэдээлнэ.
- 4.Уран нь Монгол оронд шинэ тутамд бий болж байгаа зүйл. Олон нийт үүнийг их аюултай зүйл, их том хэмжээний төсөл гэж ойлгодог. Орчин үеийн дэвшилтэт технологийн аргаар буюу байгаль орчинд ээлтэй олборлолт хийх талаар илүү олон нийтэд тайлбарлаж, таниулахыг зорьж байна
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13