Нийслэлийн Баянгол дүүргийн 78 дугаар сургуулийн багш сурагчдаа зодож, танхайрчээ. Тодруулбал, 2021 оны арваннэгдүгээр сарын 16-нд тус сургуулийн Англи хэлний багш А нь сурагчдаа даалгавар хийгээгүй гэх шалтгаанаар зодсон байна. Зодуулсан сурагчдын нэг болох С-ийн биеийн байдал муу, хэвтэрт оржээ. Хүүгийн нуруу, толгой хэсэгт гэмтэл авч, гэртээ эмчлүүлж байна. Хүүгийн ээж цагдаад хандаж, багшид гомдолтой байгаагаа илэрхийлсэн ч сурагчаа зодсон А багшид 300 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Иймд хүүгийн ар гэрийнхэн гомдолтой байгаа учир Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланг анхаарлаа хандуулж, арга хэмжээ авч өгөхийг хэвлэлээр дамжуулан хүсжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 4 Жилийн өмнө
Ярилцлага
Хүний их эмч Э.ӨНӨРЖАРГАЛ: Тэмбүү тусахгүй байя гэвэл үнэнч...
tentsver.mn | 3 Жилийн өмнө







































