Дүрслэх урлагийн академийн багш нар жагсаж байна

Admin | 2022-01-11


Дүрслэх урлагийн академийн захирал Д.Уранчимэгийн зүй бус үйлдэл нь хэрээс хэтэрсэн хэмээн үзэж тус сургуулийн 20 гаруй багш ажилтан Боловсрол, шинжлэх ухааны яамны гадаа жагсаж байна. Тэдний хувьд өнгөрсөн 2021 онд салбар яаманд дөрвөн удаа албан бичиг хүргүүлсэн ч одоог хүртэл хариу өгөөгүй байна. Захирал Д.Уранчимэгийн хувьд Дүрслэх урлагийн акадамийг СУИС-ийн харьяа байх үед буюу 2014 оноос хойш удирдаж байгаа юм байна. Багш ажилтнуудын зүгээс “Захирал Д.Уранчимэг нь багш ажилтнуудыг хүссэнээрээ халж сольдог, харааж зүхдэг, сүрдүүлдэг. Бидний хувьд үүнийг найман жил тэвчсэний эцэст 2020 оноос дуу хоолойгоо холбогдох байгууллагуудад хүргэж ирсэн. Сургалтын төлбөрийг хувийн дансанд авдаг, дипломын бүтээлүүдийг дамлан зардаг, багш нарын оюуны бүтээлийг өөрийн нэр дээр хэвлүүлэн гаргадаг, халаа сэлгээний улмаас сургалтын тогтолцоонд алдаа гарч, оюутнууд хохирч үлдэж байна” зэрэг асуудлыг тавьж байгаа юм. Мөн тэдний хувьд дүрслэх урлагийн салбараа мэддэг, мэргэжлийн хүнийг сургуулийн захирлаар тавиасай гэж хүсч байгаагаа илэрхийллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)