Ашигт малтмал газрын тосны газраас шатахуун импортлогч компаниудын агуулахад хадгалж байгаа шатахууны чанарыг шалгаж, нөөц бүрдүүлэлтэд хяналт, шалгалт хийлээ.
АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Дагвасүрэн "Шатахууны нөөц хэвийн байна. Шатахуун түгээх станцуудын үлдэгдэл бодит эсэхийг хянахаар ирээд байна. Гэнэтийн хяналт хийхийг бидний мөрддөг журамд заасан байдаг. Улиралд нэг удаа шатахуун, дизелийн түлшний чанарт бүрэн хяналт хийдэг. Гэвч иргэдээс санал гомдол ирж байгаа тул бид сард нэг удаа дээж авдаг болсон. Өнөөдөр үлдэгдлээ шалгангаа дээж авах зорилготой байсан ч цаг агаарын нөхцөл байдлаас шатгаалаад дээж авах ажлыг түр хойшлууллаа. Учир нь цаг агаар таатай биш, цастай байгаа нь дээжийн чанарт сөргөөр нөлөөлдөг. Цаашид түүвэрлэсэн байдлаар шатахуун түгээх станцуудаас дээж авч, хяналтаа тавина" гэлээ.
АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн мэргэжилтэн Л.Төмөр "ААН-үүд чанарын шаардлага хангасан шатахуун нийлүүлдэг. Устай, механик хольцтой шатахуун худалдаалж байна гэдэг нь худлаа. Агуулахаас станцад шатахуун нийлүүлэхдээ хий шахна гэж байхгүй. Шатахуун түгээх станцын хоолойд шүүлтүүр бий. Ус хүнд жинтэй тул дороо туначихдаг. Өдийд бол хөлдчихнө. Стандарт, хэмжил зүйн газраас шахалтад байнга хяналт тавьдаг, ямар нэг асуудал байхгүй. Одоогийн тоолуур шингэн шатахуунаа л тоолно. Машин тус бүрийн явалт, жолоочийн ур чадвараас шатахуун зарцуулалт хамаарна. Шатахууныг гаднаас нь хараад, үнэрлээд чанартай эсэхийг мэдэх боломжгүй" гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14