УИХ-ын намрын ээлжит чуулган хуралдана

Admin | 2023-12-01


Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын намрын ээлжит чуулган хуралдана. 

Нийслэлийн засаг захиргааны шинэ байранд

11:30 цагт Улаанбаатар хот ЮНЕСКО-ийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд нэгдсэний батламж гардуулна.

Жуковын хөшөөнд

11:00 цагт Оросын 3D диорам бүтээгч "Невский баталист" студийн уран бүтээлчид цэцэг өргөнө.

Санхүүгийн зохицуулах хорооны байранд

11:00 цагт 2024 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан хөрөнгийн зах зээлд оролцогч талуудын эрх ашигт ээлтэй нэмэлт, өөрчлөлтүүдийн талаар зах зээлийн оролцогч байгууллагууд, иргэдэд нээлттэй мэдээлэл өгнө.

Монгол ньюс мэдээллийн төвд

11:30 цагт Монголчууд бид учраа мэдэхгүй, хайхрамжгүй байдлаасаа болж хохироод л байх уу. Түгжрэлийг мянга дахин бага зардлаар маш богино хугацаанд арилгах боломж байгаа талаар иргэн Д.Дорждагва мэдээлэл хийнэ.

Засгийн газрын ордны баруун хаалганы гадна

11:00-13:00 цагт Сонсголгүй иргэдийн үндэсний холбооноос Сонсголгүй иргэдийн эрх ашгийг хамгаалах хуулиар олгогдсон эрхээ эдлэхээр эрх баригчид, төрийн байгууллагад өгсөн шаардлагын хариуг сонсож, шахаж шаардахаар цуглаан зохион байгуулна. 

“Үндэсний мэдээллийн төв”-д 

14:00 цагт “Утаа-Шахмал Түлш” гарц шийдэл сэдвээр олон нийтийн “хэлэлцүүлэг“ зохион байгуулах асуудлаар Хүнд Аж Үйлдвэрийн Үндэсний Зөвлөлөөс хэвлэлийн бага хурал зохион байгуулна. 

Пума ресторанд

16:00 цагт МУИС-ийн шилдэг судлаачдыг алдаршуулах “Web of Science- 2023” арга хэмжээ болно. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)