“Хүүхдийн мөнгийг “Ирээдүй өв сангийн тухай” хуульд 2021 оны арваннэгдүгээр сард оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд эцэг эх хүсвэл сард нэг удаа хүсэлт гаргаж авахаар болсон. Үүний журмыг Засгийн газраар өнөөдөр хэлэлцэж батлах байсан.
Гэхдээ Ерөнхий сайдын зүгээс сар бүр хүсэлт гаргах нь иргэдэд хүндрэл учирна гэж үзсэн учраас үүнийг хөнгөвчлөх ямар арга байгааг судалж, долоо хоногийн дараа танилцуулахыг үүрэг болгосон байна.
Энэ асуудлаар ХНХ-ийн сайд А.Ариунзаяа мэдээлэл өглөө. Тэрбээр “Яг одоогоор 500 мянгаад хүүхдийн хүсэлтийг авчихсан байна. Цахим хэрэглээгүй иргэд хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар, аймаг, сум, дүүргийн хэлтсүүдээрээ дамжуулаад хүсэлтээ гаргаж болно. Хүсэлтүүдээ сараар биш жилээр яаж гаргадаг болох вэ гэдгийг судалж байна” гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14