Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2023.12.11/ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Хэльмут Кулитцтай уулзаж, хоёр улсын агаарын тээвэр, авто замын салбарын хамтын ажиллагааны хүрээнд санал солилцож, тодорхой, үр дүнтэй шийдвэрүүдэд хүрлээ. Уулзалтын эхэнд сайд С.Бямбацогт 2024 онд Монгол Улс, ХБНГУ дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Цаашид хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, бүх салбар тэр дундаа зам, тээвэр, цахим хөгжлийн салбарын харилцааг өргөжүүлэн, хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Уулзалтын үр дүнд хоёр тал 2024 оны нэгдүгээр сард багтаан “Авто замаар олон улсын ачаа тээвэрлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурахаар талууд тохирлоо. Түүнээс гадна Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын агаарын тээврийн либералчлалыг өргөжүүлэх зорилтын хүрээнд Хоёр улсын Засгийн газар хооронд агаарын харилцааны хэлэлцээр байгуулан, ямар нэгэн хязгаарлалтгүй, олон давтамжтай, Франкфурт, Мюнхен, Берлин гэсэн гурван хот руу шууд нислэг үйлдэх боломжийн талаар санал солилцов. Одоогоор Монголын агаарын тээвэрлэгчид Европын холбооны улсуудаас ганцхан Франкфурт хот руу долоо хоногт 5 удаа нислэг үйлдэж байна. Монгол Улс БНСУ-руу долоо хоногт 80, Бээжин рүү 42, Турк руу 34 удаагийн нислэг үйлдэж байна. Тиймээс өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагыг хангаж, нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг Сайд С.Бямбацогт онцоллоо.
Түүнчлэн “Авто замаар олон улсын ачаа тээвэрлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монгол Улсыг төлөөлж Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, ХБНГУ-ыг төлөөлж элчин сайд Хэльмуи Рудольфод гарын үсэг зурах эрхийг олгосон тул хоёр тал 2024 оны нэгдүгээр сард багтаан гарын үсэг зурж, албажуулахаар боллоо. Ташрамд дурдахад, Элчин сайд Хэльмут Рудольф нь 2023 оны наймдугаар сард ХБНГУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар томилогдсон. 1992 оноос хойш Холбооны Гадаад Харилцааны Яамд ажиллаж ирсэн. Тэрбээр Египет, Болгар, Австри, Конго, Нигер, Чад улсууд дахь ДТГ-т болон Бүгд Найрамдах Чад Улсад Элчин сайдаар ажиллаж байсан туршлагатай юм. Түүнчлэн Монгол Улс нь ХБНГУ-тай иж бүрэн түншлэлийн харилцаатай, хоёр талын худалдааны эргэлт 202.2 сая ам.доллар байна. Авто замаар ачаа тээвэрлэх, агаарын харилцааны хэлэлцээрүүдийг байгуулснаар худалдаа, аялал жуулчлал, тээврийн харилцаа өргөжих эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
“Өв соёлын голомт” төслийн Ингэт толгойн дурсгалт газрын суд...
tentsver.mn | 20 цагийн өмнө
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар...
tentsver.mn | 22 цагийн өмнө
ГОЛОМТ БАНК “GREAT PLACE TO WORK – АЖИЛЛАХАД ТААТАЙ ГАЗАР”-А...
tentsver.mn | 2024-12-24
Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц т...
tentsver.mn | 2024-12-16
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа...
tentsver.mn | 2024-12-13