Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа болон Бүгд Найрамдах Сингапур Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Хан Кок Хуан нар Бангладеш Улсын нийслэл Дакка хотноо 2023 оны 10-р сарын 16-ны өдөр уулзалт хийж хоёр улс хоорондын Агаарын харилцааны тухай асуудлаар хэлэлцэн тохиролцов.
Хоёр улсын хооронд дурын агаарын хөлгийн маягаар аливаа нислэгийн давтамж, багтаамжийн хязгаарлалтгүйгээр нислэг үйлдэх, Хэлэлцэн тохиролцогч Тал бүрийн томилогдсон агаарын тээвэрлэгчид долоо хоногт 14 хүртэлх удаагийн давтамжтай агаарын тээврийн тав дугаар эрхийг эдэлж, Сингапур Улс дахь аль ч цэгүүд болон Монгол Улс дахь аль ч цэгүүд хооронд аль ч дундын цэгүүдийг ашиглан, чанад орших аль ч цэгүүд рүү агаарын хөлгийн маяг, эсхүл багтаамжийн ямарваа хязгаарлалтгүйгээр зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй байхаар тохиролцлоо.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
“Өв соёлын голомт” төслийн Ингэт толгойн дурсгалт газрын суд...
tentsver.mn | 11 цагийн өмнө
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар...
tentsver.mn | 13 цагийн өмнө
ГОЛОМТ БАНК “GREAT PLACE TO WORK – АЖИЛЛАХАД ТААТАЙ ГАЗАР”-А...
tentsver.mn | 19 цагийн өмнө
Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц т...
tentsver.mn | 2024-12-16
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа...
tentsver.mn | 2024-12-13