Эрээний боомт 24 цагаар туршилтын ачаа тээвэр нэвтрүүлж байна

Admin | 2023-12-20


12-р сарын 16-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн боомтоор ачааны автомашин нэвтэрснээр ӨМӨЗО-ны Эрээнхотын авто замын боомтын ачаа тээврийг 24 цагаар ажиллуулах туршилт албан ёсоор эхэлж, тус боомт нь 24 цагийн турш Монгол Улсад тээвэрлэлт хийж буй анхны авто замын боомт боллоо.

Эрээн боомт нь Хятадын хойд биед орших Монгол Улсад нээлттэй хамгийн том хуурай замын боомт бөгөөд Монгол Улсын өдөр тутмын хэрэгцээний 70 гаруй хувийг тээвэрлэдэг. Тус боомт нь Хятад улс болон "Бүс ба зам" төслийн бүтээн байгуулалтад оролцож буй орнууд хоорондын худалдааг хөгжүүлэх, улсын дотоод болон гадаад эргэлтэд чухал үүрэг гүйцэтгэж байдаг аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)