Хүүхдийн хорт хавдрын эмийг үнэгүй нийлүүлэх санаачлагад Монгол Улсыг сонгожээ

Admin | 2023-12-22


Монгол Улс Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформд нэгдэн орох эрмэлзлийн захидалд гарын үсэг зурах ёслол Эрүүл мэндийн яаманд боллоо.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” эмнэлэгтэй хамтран 2027 он хүртэл бага болон дунд орлоготой 50 улсад амьдарч буй хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдэд нэн шаардлагатай эмийг санхүүгийн хүндрэлээс хамааралгүйгээр хүртээмжтэй олгох санаачлагыг 2021 оны арванхоёрдугаар сард гаргасан юм.
Тус санаачлагын хүрээнд эхний ээлжинд ДЭМБ-ын зургаан бүс бүрээс нэг, нийт зургаан улсыг сонгон авч, хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай 35 хүртэлх нэрийн эмийг үнэ төлбөргүйгээр нийлүүлэх ба манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсэд харьяалагдах 37 улс орноос сонгогдсон байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)