Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар NTV телевизийн 2023 оны тойм нэвтрүүлэгт оролцох үеэр хотын түгжрэлийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар ийн онцолж ярилаа. Үүнд:
Зарим газруудад нэгдүгээр эгнээг нэмж барина. Харин захиргааны ажил дотор торгуулиа төлөөгүй, үзлэг, оношилгоонд ороогүй, татвар, даатгалаа төлдөггүй автомашинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэв.
Хөдөө орон нутгийн автомашинууд Улаанбаатар хотод орж ирэх тохиолдолд хотын замын санд өндөр төлбөр төлнө. Хэрэв төлөхгүй бол хотын захын гурван пост дээр үнэгүй авто зогсоолуудыг байгуулж, зогсоолоос Улаанбаатар хот руу чиглэсэн нийтийн тээврийн шугамуудыг шинээр нээх ажлууд хийгдэнэ. Таксины үйлчилгээг 2024 оны аравдугаар сарын 1-ээс тусгай зөвшөөрөл рүү шилжүүлнэ. Бэлтгэл,ажлууд хийгдэж байна. Цаашид Улаанбаатар хотын өнгө үзэмжид нийцсэн, таксины үйлчилгээтэй болохоор судалгааны ажлууд хийгдэж байна. Хувиараа таксины үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийг энэ үйлчилгээ рүү шилжүүлэх, ажлын байртай болгох цогц бодлогыг хэрэгжүүлнэ.
Хөрөнгө оруулалтын ажлуудад тойрог хурдны замын трасс тогтоох ажил энэ өдрүүдэд хийгдэж байна. ТЭЗҮ боловсруулах ажил 40 орчим хувьтай явж байна. Цагаан сарын дараа ТЭЗҮ дуусна. Үүнтэй зэрэгцээд ажлын зураг болон бусад ажлууд хийгдэнэ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13