Нэгдүгээр сарын 1-нээс хойш торгуулсан жолооч 15 хоногийн дотор торгуулиа төлбөл 50 хувь хөнгөлнө

Admin | 2024-01-03


Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан Хууль Зүй Дотоод Хэргийн Яамнаас мэдээлэл өглөө. 

Зөрчлийн хуульд орсон зарим өөрчлөлтүүд: 

- Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бага насны хүүхэдтэй холбоотой түүнийг алах, хүчирхийлэх, бэлгийн мөлжлөг үйлдэх, жирэмсэн эмэгтэй болон хүүхэд худалдаалах, зэрэгт ялын бодлогыг чангатгах, хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй. Хохирогчийг 18 насанд хүрсэн хойно хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэхээр болж байгаа.

- Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улс төрд нөлөө бүхий байдлаар ашиглавал хугацаанаас өмнө суллахгүй.

- Зөрчил гаргасан жолооч, хуулийн этгээд торгуулийг хугацаандаа/15 хоногт/ төлбөл торгуулийн хэмжээг 50%-аар хөнгөлнө.

- Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд эхний удаа жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгоно. Эсвэл 7-30 хоног баривчилна. Эрхээ хасуулсан иргэн тээврийн хэрэгсэл дахин жолоодсон болон зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол 1-3 жил жолоодох эрхийг хасаж, 2.7-14 хүртэлх сая төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх эсхүл 6 сараас 3 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлана эсвэл хорино.

- Тээврийн хэрэгсэл ашиглалтын журмын 27 дугаар бүлэгт өөрчлөлт орж 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн энэ төрлийн гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1-3 хүртэлх жил хасаж 2.7-14 сая төгрөгөөр торгох,  240-720 цаг нийтэд тустай ажил хийх, зургаан сараас гурван жил зорчих эрхийг хязгаарлах өөрчлөлт оруулж байгаа. Ялын бодлогоор эрх хасах ял нэмэгджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)