Төрөх эмнэлэгт очихоор таксигаар зорчиж явсан эмэгтэй замдаа амаржжээ

Admin | 2024-01-08


Хөл хүнд бүсгүй өвдөлт өгсөн тул таксигаар зорчин эмнэлэгт хүрэхээр явж байх замдаа амаржжээ.

Тодруулбал, 1-р сарын 7-нд Төв шуудангийн баруун урд талын замд хөдөлгөөнд оролцож явсан автомашины жолооч нэгдүгээр эгнээнд гэнэт зогсож түгжрэл үүсгэсэн байна.

Ойр орчимд нь үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн ахлах ахлагч Т.Ганхуяг зохицуулахаар очиход дээрх автомашинд зорчиж явсан эмэгтэй замын хажууд амаржсан байсан тул яаралтай зохицуулалт хийж, түргэн тусламжийн автомашин дуудан зам чөлөөлж, Нэгдүгээр төрөх эмнэлэгт шуурхай хүргэж өгчээ.

Урьдчилсан байдлаар хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа тухай мэдээллийг эмнэлгийн зүгээс цагдаагийн байгууллагад мэдээлжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)