Согтуугаар автомашин жолоодсоны улмаас онхолдож 7 настай хүүхэд амь насаа алджээ

Admin | 2024-01-10


Цагдаагийн байгууллагад энэ оны 1-р сарын 8-ны өдөр хүн нас барсан байна гэх дуудлага ирсэн байна.

Тодруулбал, эн сарын 8-ны өдөр 04:00 цагийн үед “Сэлэнгэ аймгийн Баянгол сумд зам тээврийн осол гарч, хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл ирүүлжээ.

Дуудлага, мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулахад 46 настай, эрэгтэй М нь Porter маркийн автомашиныг жолоодож яваад онхолдсоны улмаас тус машинд зорчиж байсан 7 настай, эмэгтэй хүүхэд нас барсан маш харамсалтай хэрэг бүртгэгджээ.

Урьдчилсан байдлаар жолооч М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоод байна.

Иймд жолооч Та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг онцгойлон анхааруулж байна

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)