“PubG аккаунт худалдаж авна” гэх зар оруулж иргэдэд 250 орчим сая төгрөгийн хохирол учруулжээ

Admin | 2024-01-10


 

Фэйсбүүк цахим сүлжээнд “PubG аккаунт худалдаж авна” гэх зар оруулж, иргэдийг хуурч мэхлэн фэйсбүүк хаягт нь хууль бусаар нэвтэрч хохирол учруулсан хэргийг Ш гэгч үйлдсэн болохыг Эрүүгийн цагдаагийн албаны хаагчид илрүүлэн шалгаж байна.

Шалгалтаар иргэдийн фэйсбүүкт хууль бусаар нэвтэрч, тэдний ойр дотно хүмүүст нь “Гар утасны дугаараа өгөөч, фэйсбүүк хаягаа засах гээд код илгээчихлээ, тэр кодыг явуулаач” гэх мэтээр хувийн мэдээллийг нь авч, иргэдийн цахим хаягт хууль бусаар халдсан, мөн бусдаас “мөнгө зээлэх үү” гэх зэргээр чат бичиж, “Gopoker”, “Naadam Play”, “Star Club Mongolia” зэрэг хууль бус цахим мөрийтэй тоглоомын сайтуудын данс руу гэмт хэргийн замаар олсон мөнгөө шилжүүлэн, буцааж өөрийн дансанд шилжүүлж авсан нь тогтоогдож, иргэдэд 250 орчим сая төгрөгийн хохирол учруулсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

Сэжигтний гар утсанд иргэдийн фэйсбүүкийг хууль бусаар авахдаа ашигладаг 100 орчим Gmail хаяг болон иргэдээс хууль бусаар авсан 306 тооны фэйсбүүкийн аккуантын зургийг хадгалсан байсныг эд мөрийн баримтаар бэхжүүлэн авч, хохирогч нарыг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

May be an image of text that says "Dugaara ogchee Hailt Fb dee holbood salagchii dhuu Fb gee yanzlaadhi RxblH63 Uu Guijn shde Code ochson bga heleed ogchooj dhuu Bi oorinho ene fb d hailt Holbood salgan Dhuu Fb gee yanzlaadhi Fb gee aldah ged bna guijna 742678"May be an image of phone and text that says "Aug 20, 2023, 00:56 Dugaar chin hed ble Aug 20, 2023, 09:45 Hi egee mine ajil n sainuu Aug 20, 2023, 14:20 Hailt fb dee holbiid Holbood salagchii Aug 20, 2023, 14:42 Missed audio call 2:42 PM Gels fb gee yanzlaadhi Dhuu Code ochul hlre 249391,"

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)