Авто тээврийн үндэсний төвөөс зохион байгуулдаг тээврийн хэрэгслийн улсын дугаарын цахим дуудлага худалдаа өнөөдөр 09.00 цагт эхэллээ. Дуудлага худалдаанд оролцох бол тус төвийн вэб сайтаар нэвтэрч 100 мянган төгрөгийн дэнчин төлснөөр бүртгэл баталгаажих ба оролцогч нь ялаагүй тохиолдолд дэнчингийн мөнгийг буцаан авах боломжтой аж.
Оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас гурав хоногийн өмнөөс эхлэн цахимаар бүртгэн дэнчинг хүлээн авдаг байна. Өнөөдрийн худалдаанд Улаанбаатар хотоос гадна Архангай, Завхан, Өвөрхангай, Булган, Хэнтий гэх мэт орон нутгийн дугааруудыг үнэ хаялцуулах ба оролцогч нь өөрийн оршин суух засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу улсын бүртгэлийн дугаарыг сонгон оролцоно.
Нэг оролцогч оролцсон, эсхүл оролцогч байхгүй дуудлага худалдаа цуцлагдах ба энэ тохиолдолд уг дугаарыг дахин дуудлага худалдаагаар худалдах болно.
Авто тээврийн үндэсний төв 2023 онд тээврийн хэрэгслийн улсын дугаарын цахим дуудлага худалдаагаар нийт 7509 дугаарыг дуудлага худалдаанд оруулж, 6865 дугаарыг худалдан борлуулж, 12,482,000,000 / Арван хоёр тэрбум дөрвөн зуун наян хоёр сая/ төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Уг орлогоо Хүүхдийн төлөө санд төвлөрүүлсэн байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13