Сэлбэ, Туул, Нарангийн голын ай сав зэрэг нийслэлийн 14 байршилд халиа тошин үүсээд байна. Үүнээс зургаан байршилд өмнөх жилүүдийн дунджаас их буюу 20 орчим см-ээр илүү хэмжээтэй халиа үүсээд буй юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүрэг, Сэлбэ гол орчмын халиа тошингийн нөхцөл байдлыг шалган, мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:
-Голын далан, гүүрийн байгууламжид эвдрэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор УБЗАА, Нийслэлийн Онцгой байдлын газар, Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/-аас халиа тошин үүссэн байршлуудад тогтмол арга хэмжээ авч, хянан ажиллаж байгаа. Мэргэжилтнүүдийн мэдээлснээр 1, 2 дугаар сар нь халиа үүсэх хамгийн оргил үе байдаг бөгөөд гуравдугаар сараас суулт өгч эхэлдэг байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13