Өсвөр насны хүүхдүүд зам тээврийн осолд орж хоёр нь энджээ

Admin | 2024-01-15


Цагдаагийн байгууллагад энэ оны 1 дүгээр сарын 13-ны орой Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт улсын чанартай хатуу хучилттай зам дээр том оврын ачааны автомашин, суудлын автомашин мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол, хэргийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Урьдчилсан байдлаар тухайн ослын улмаас 18 насны /жолооч, зоригч/ хоёр иргэн амь хохирч, 17-18 насны зорчигч хоёр өсвөр насны хүүхэд гэмтсэн харамсалтай тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөл байдалд эрсдэлийг үнэлж, хөдөлгөөний хурдыг багасгах, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох, энэ талаар бусдад шаардлага тавьж, иргэний үүргээ биелүүлэхийг зөвлөн сэрэмжлүүлж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)