IV улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөр автотээвэр, үл хөдлөх зэрэг татвар төлөх хүсэлтийг авч байна

Admin | 2024-01-19


2023 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөр долоон төрлийн татвараа төлөх хүсэлтийг ebarimt системээр авч эхэлснийг Татварын байгууллагаас мэдэгдлээ. Энэ сарын 23-ныг хүртэл хүсэлтээ илгээх боломжтой байна.

Өөрөөр хэлбэл НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөрөө дараах татваруудыг төлж болох нь.

  1. Автотээврийн хэрэгслийн албан татвар
  2. Галт зэвсгийн албан татвар
  3. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
  4. Газрын төлбөр /газар эзэмшигч/
  5. Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/
  6. Малын тоо, толгойн албан татвар
  7. Авто зам, замын байгууламж ашигласны төлбөр.

Харин IV улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгөө авах иргэдийнхийг Цагаан сараас өмнө өгнө гэдгийг мэдээлээд байгаа юм.

Сангийн сайдын мэдээлснээр энэ онд НӨАТ-ын буцаалтаар 1.3 сая иргэнд 410 тэрбум төгрөг олгохоор улсын төсвийг баталжээ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)