2012 оны 4-р сарын 11-нээс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд 1072 хувьцааг шинээр эзэмшүүлнэ

Admin | 2024-01-31


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хамтран боловсруулах санамж бичигт АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нар гарын үсэг зурлаа. Засгийн газрын өнөөдрийн  хуралдаанаар 2012 оны 4-р сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын иргэн бүрд 1072 хувьцааг иргэдэд шинээр эзэмшүүлэх шийдвэр гаргалаа. 
ЭТТ хувьцаат компанид тогтоосон онцгой дэглэм, нүүрс тойрсон далд эдийн засгийг ил болгосноор Эрдэнэс Тавантолгой компани 2022 онд 1.3 их наяд төгрөг, 2023 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 3.2 их наядын цэвэр ашигтай ажиллах тооцоо гарч байна. Үүний дагуу татварын өмнөх дүнгээр 2022 оны ногдол ашиг болох дунджаар 116 мянган төгрөгийг өнөөдөр шилжүүлэх боломж бүрдсэн. Мөн 2023 оны ногдол ашиг болох 286 мянган төгрөгийг иргэн бүрд олгохоор шийдвэрлэлээ. Гэхдээ үүнийг аудитын дүгнэлтийн дараа шийднэ гэсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)