People сэтгүүл салбар бүртээ амжилт бүтээж яваа эрхмүүдийг тодруулдаг PEOPLE AWARDS-аа найм дахь жилдээ зохион байгууллаа. Энэ жилийн “Онцлох үндэсний аж үйлдвэрийн хүн”-ээр “Монголчехметалл” ХХК-ийн “Чулуут цагаан дэлийн уурхай”-н баяжуулах үйлдвэрийн үүсгэн байгуулагч Д.Батбаярыг онцолжээ. Д.Батбаяр 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай, байгальд ээлтэй дэвшилтэт техник, технологид суурилсан, Монгол Улсад хүчин чадлаараа тэргүүлж буй хайлуур жоншны олборлолт, боловсруулалтын Чулуут цагаан дэлийн уурхайн баяжуулах үйлдвэрийг нээсэн аж. Тус үйлдвэр 3500 тонн бүтээгдэхүүн экспортод гаргаж, 110 гаруй хүний ажлын байрыг шинээр бий болгожээ. Байгаль орчинд ээлтэй онцлогоос нь цухас дурдахад ашигласан усныхаа 86 хувийг дахин хэрэглэдэг юм байна. Үйлдвэр нь жилдээ 200 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай хэмээн "Монголчехметалл" компанийн үүсгэн байгуулагч Д.Батбаяр онцоллоо. Хоногтоо 800 тонн орчим хүдэр боловсруулах хүчин чадалтай тус үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улсын жоншны экспорт 160-170 мянган тонн болж, 60 хувиар өсөх боломж бүрджээ.
Д.Батбаяраас боловсруулах үйлдвэрийнх нь төслийнх талаар тодруулахад "Дэлхийн хэмжээнд эрчим хүчний шилжилт болж байна. Уул уурхайн үндсэн ойлголтууд мань өөрчлөгдөж байна гэсэн үг. Нүүрс, газрын тос, алт үнэ цэнтэй гэх ойлголт өөрчлөгдөж эхэлж байна л даа. Одоо эрчим хүчийг яаж хадгалах вэ, хэрхэн шилжүүлэх вэ гэдэг дээр олон улсын компаниуд өрсөлддөг болчихлоо. Энэ технологитой холбоотой түүхий эдүүдийг нэн чухал ашигт малтмал гэдэг. Нэн чухал ашигт малтмал буюу критикал минералыг Монгол нийлүүлэхэд бэлэн байна уу гэдэг дээр ач холбогдол өгөх ёстой. Энэ хүрээнд манай компани боловсруулах үйлдвэр барилаа. Үр дүнд нь Монгол Улсын жоншны экспортыг 60 хувиар нэмэгдүүлж байгаа юм. Жоншийг их хэмжээгээр тогтвортой нийлүүлэх бололцоо нээгдэнэ гэдэг манай улсын хувьд маш том давуу тал. Нэн чухал ашигт малтмалын зах зээл дээр Монгол Улс маань идэвхтэй тоглох боломж бий болгож байна. Ийм л ач холбогдолтой төсөл" гэсэн хариу өглөө.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13